I Believe In Miracles
2013-05-22
Охин үрээ хайрла
Охин үрээ хайрла
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жарга...

2013-05-22
Mөрөөдлийнхөө төлөө
Мөрөөдлийнхөө төлөө гүй гүйж чадахгүй бол алх алхаж чадахгүй бол мөлх мөлхөж чадахгүй бол МӨРӨӨДЛИЙНХӨӨ зүг хараад хэвт.
Мөрөөдлийнхөө төлөө хараад хэвт, хэвтэж байгаад мөлх, мөлхөж байгаад алх, алхаж байгаад мөрөөдлийнхөө төлөө гүй.

2013-05-15
ном
Амьддаа бие биеэ хайрла
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариу...


Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Ном бол ертөнцийг харах цонх мөн

Сүүлийн бичлэгүүд

. Охин үрээ хайрла
. Mөрөөдлийнхөө төлөө
. ном

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© I Believe In Miracles